Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 66

ТАНИЛЦУУЛГА

2026-08-10 28

ХҮДЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 14 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

2026-08-06 216
Сумын ИТХ-ын 14 дүгээр хуралдаан 2026 оны 08 дүгээр сарын 06-ны өдрийн 10:30 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд, ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 13 төлөөлөгч ирж 61,9 хувийн ирцтэй хуралдлаа. 📝Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд: 1. Техник тээврийн хэрэгсэл, эд зүйлсийг түр саатуулах хашааны журмын төслийг хэлэлцээд багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж иргэдээс санал авахаар буцаалаа. 2. Нөхөн сэргээлт хийгдсэн зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцээд "Цагаан зүрийн гол" -д 2025 онд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн 600 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авч тогтоол шийдвэр гаргалаа. 3. Сумын хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийг 55 хүний бүрэлдэхүүнтэй баталлаа. 4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын стратеги төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа. 5. Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэн төлөөлөгчдийн саналыг тусган сайжруулж дахин ирүүлэхийг сумын Засаг дарга болон гүйцэтгэгч компанид үүрэг болголоо. 6. Сумын 2025 оны санхүүгийн тайлан түүнд хийсэн аудитын тайлан, зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Хүдэр сумын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн татварын болон татварын бус орлогын дүнг 4,581,512.8 мянган төгрөг, зарлагын гүйцэтгэлийн дүнг 4,951,971.6 мянган төгрөгөөр тус тус баталлаа. 7. Сумын 2026 оны хагас жилийн төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж төлөөлөгчдийн гаргасан санал дүгнэлтийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга болон төсөв санхүүгийн ажилтнуудад даалгалаа. 8. 2026 оны хоршоо хөгжүүлэх сангийн төсвийн эхний үлдэгдэлд залруулга хийх тухай асуудлыг хэлэлцээд Хоршоог хөгжүүлэх сангийн 2025 оны төсвийн үлдэгдэлд 30965,4 мянган төгрөгийн залруулга хийлээ. 9. 2025 оны төсвийн аудитын дүгнэлттэй холбогдуулан "Хүдэр тохижилт" ОНӨААТҮГ-ын хагас жилийн тайлан, төсвийн явц, төсвийн чадамжаа сайжруулж байгаа талаарх мэдээллийг хэлэлцээд "Төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, үр дүнг тайлагнах тухай" тогтоол гарган сумын Засаг дарга, "Хүдэр тохижилт" ОНӨААТҮГ-д хүргүүллээ. 10. Хүдэр сумын өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй бага сургуулийн барилгын төсвийн гүйцэтгэлийн талаар хэлэлцэж холбогдох албан тушаалтнуудад зөвлөмж, чиглэл өглөө. 11. Баянцагаан 2 багийн иргэдийн Нийтийн Хурлаас дэвшүүлсэн саналыг хэлэлцээд тогтоолд дурьдсан ажиллагааг хийлгэхээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчид хүргүүлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11198
8668 / 77%
1140 / 10%
394 / 4%
996 / 9%