Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН ХЭСГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

2026-07-31

Сумын ИТХ-ын Орон нутгийн хөгжлийн сангийн болон сумын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн явц, гүйцэтгэл, ашиглалт, хамгаалалтын байдалд хяналт тавих ажлын хэсэг 2026.07.30-ны өдөр ажиллаж, дараах ажлуудын гүйцэтгэлд хяналт тавьлаа.

💧ОНХСанд 128,0 сая төгрөгийн төсөвтэй батлагдсан "ундны ус цэвэршүүлэх байгууламж барих" ажил. Тус ажлын тендер шалгаруулалтад "Баялаг говь" ХХК 122,0 сая төгрөгөөр гүйцэтгэхээр шалгаран, байгууламжийг барьж суманд хүлээлгэн өгсөн. Байгууламжийн ажиллагаа, арчлалт, хамгаалалтыг "Хүдэр тохижилт" ОНӨААТҮГазар хариуцаж байна.

🏫 ОНХСан болон сумын төсвийн санхүүжилтээр хийгдэж буй нийт 5,966,989,3 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй "бага сургуулийн барилга барих" ажил. Тус барилгын ажлын тендер 2024 онд явагдаж, "Эко энержи ресурс" ХХК шалгарсан. 2024-2026 оны эхний хагас жилийн хугацаанд гэрээнд заагдсан газрын ажил, суурийн ажил, гадна дулааны ажил, зам талбайн ажил, гадна цэвэр усны ажил, төмөр бетон арагт бүтээцийн ажлууд болон дээврийн ажил, шалны ажлуудыг гүйцэтгэхээр байгаагаас 1 давхарын цутгалт, дүүргэлтийн ажил хийгдсэн, 2 давхарын цутгалтын ажил хийгдэж байгаа, хана өрөх ажлаа эхлэхээр материалаа татаж байгаа Сумын төсөв болон ОНХСангаас 2024-2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 2.138.894,5 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд 2026 онд олгох 1010787,3 мянган төгрөгөөс 547048,4 мян.төгрөгийг олгосон байна. 🐂

Малын үүлдэр угсааг сайжуулах ажил. Тус ажлаар сумын үхэр сүргийг "герефорд" үүлдрээр эрлийзжүүлэх, цэвэр герефорд үүлдрийн үхэр үржүүлэх зорилготойгоор цэвэр герефорд бух авах ажлыг 2025-2026 онд хэрэгжүүлж байна. Тус ажилд "Өсөх бүрэн хаан" ХХК шалгарсан. 2025 онд аймгийн ОНХС-ийн 100,0 сая, Хүдэр сумын ОНХСан /малын тоо толгойн албан татвар/-гийн 35,0 сая төгрөгийн санхүүжилтээр гирифорд үүлдрийн 27 бух, 2026 онд сумын ОНХСангийн 40,0 сая төгрөгийн санхүүжилтээр 7 бух авч, сумын малчдын хоршоодод болон малчин өрхүүдэд гэрээгээр олгоод байгаа. Ажлын хэсэг бух асван зарим айл өрхөөр явж танилцаж ажиллалаа.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11198
8668 / 77%
1140 / 10%
394 / 4%
996 / 9%