"БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ АЯН"
Хүүхэд, залуучуудад байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсар төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцуулах “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ АЯН”-ны хүрээнд зохион байгуулсан "ЭКО" илтгэлийн тэмцээнд эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан шагналт байранд шалгарсан сурагчдадаа сурлага, урлага, Спортын өндөр амжилт хүсэе. Шагналт байранд: 1-р байр Б.Баттүшиг, Г.Хувьзаяа 2-р байр Д.Амин-Эрдэнэ 3-р байр Э.Шинэцэцэг, Б.Хулан тус тус шалгарлаа. Байгаль орчноо хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээнд иргэн бүр нэгдэж үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна.
