Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан 2026 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт ЗДТГ-ын хурлын танхимд хуралдлаа. Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 12 төлөөлөгч ирж хуралдааны ирц 57,1 хувьтай байна.
Хуралдаанаар:
1. Урьд оны төсвийн үлдэгдэлд зохицуулалт хийх тухай
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын стратеги төлөвлөгөөний төсөлд санал авах
3. Хурлын нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хорооны даргыг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА




