Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ
2026-09-29
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хороо Хүдэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үр тарианы аж ахуйн нэгжүүдийн 2026 оны ургац хураалтын ажлын явцтай танилцлаа. Ажлын хүрээнд ургацын нөхцөл байдал, хураалтын явц болон техник тоног төхөөрөмжийн бэлэн байдалтай танилцаж, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй санал солилцлоо.