Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо

2016-11-08

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 11-р сарын 04-ний өдөр  90,5 хувийн ирцтэй хуралдав.  Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь болох Ю.Жигмэддорж нээж удирдав. Анхдугаар хуралдаанаар шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай, сумын ИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох, Хурлын хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг батлах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай гэсэн 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Сумын ИТХ-ын даргаар МАН-ын бүлгээснэр дэвшүүлсэн Тогтохбаярын Эрдэнэбат 94,7 хувийн саналаар сонгогдож, тэргүүлэгчдээр Д.Ганзориг, Ч.Оюун, А.Энхмаа, Б.Оюунчимэг, Л.Болд-Очир, Б.Амгаланбаяр нар олонхийн санал авч сонгогдлоо.  МАН-ын намын бүлгээс нэр дэвшүүлсэн Долгорын Пүрэвдоржийг 94,7 хувийн саналаар сумын Засаг даргад нэр дэвшүүллээ. 
  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%