Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ирүүлсэн хөтөлбөрийн хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 9 дүгээр сарын 9-ны өдөр "Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршиг, цагаатгал" сэдвээр Ерөнхий боловсролын сургуулийн 11,12 ангийн сурагчдад лекц орж, 9 дүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэгчдийн хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаа. Мөн ИТХ-ын дарга Л.Болд-Очир, сумын Засаг дарга Т.Эрдэнэбат нар Хүдэр суманд бүртгэлтэй хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд шиг лн жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартагтун !!!





