Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2025-10-17

         Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан 17-ны өдрийн 21.30 цагт ирц 52.4 хувьд хүрч хуулийн шаардлага хангалаа. Хуралдаанаар хэлэлцэхээр товлож, тараагдсан 5 асуудлаас хуралдсан төлөөлөгчдийн олонхын саналаар

         1. Сумын 2025 оны төсвийг тодотгох тухай 

         2. Зам тавих, засах зориулалтаар хайрга, чулууны газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 2 асуудлыг баталж хэлэлцлээ.

        Үлдсэн 2 асуудлыг төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлж, хангаж хэлэлцэх шаардлагатай гэж үзэн олонхын саналаар нээлттэй орхилоо. 

        Шийдвэр

       💡Аймгийн ИТХ-ын 2025 оны 43-р тогтоолоор Хүдэр сумын төсвөөс аймгийн төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэхээр баталсан 119.2 сая төгрөгийн тодотголыг ХХРАТатварын орлого дээр нэмэгдүүлж баталлаа. 

       💡"Оюу толгой" ХХК-ийн дүйцүүлэх нөхөн сэргээлтийг БОНХЯ-ны захиалгаар Хүдэр голын эх (Монгол алт), Цагаанүрийн гол хийж байгаа нөхөн сэргээлтийн ажлын хайрга, чулуу ашиглуулах газрыг тухайн 4 байршилд сонгон баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%