Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ.
📖Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн үйл ажиллагааны болон өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай
📖Хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажилгүйдлийн бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын тухай
📖Хүнсний аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлын тухай мэдээлүүдийг хэлэлцэж, сумын Засаг даргад дараах чиглэлүүдийг үүрэг болголоо.
- Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөх, дулааны шугамын асуудлыг хамтран шийдвэрлэх
- Ажлын байрыг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын мэдээллийг сайжруулах
- Зорилтот бүлгийн иргэдийг төсөл хөтөлбөр болон улирлын ажлуудад зуучлах ажлыг эрчимжүүлэх
АЖЛЫН АЛБА