Хүдэр сумын Улаан загалмайн анхан шатны хороо 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Улаан загалмайн онцгой гишүүд болон гишүүд дэмжигчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд оролцогчдод ЕБС-ийн хүүхэд залуучуудын улаан загалмайн гишүүн 35 сурагч талархлын илэрхийлэлтээр баяр хүргэлээ. ЕБС-ийн 10 сурагч өсвөрийн Улаанзагалмайд, 1-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 18 хүүхэд багачуудын Улаан загалмайн гишүүнээр элсэж тангараг өргөлөө.