Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113, Ардын хувьсгалын 103 жил үндэсний их баяр цэнгэл наадамд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын уугуул таван хан дэвжээний бөх аймгийн хурц арслан Д.Төрболд тав даван Монгол Улсын начин цолны болзолыг хангалаа. Хүдэр сайхан нутгийн минь уул ус түвшиж яваг ээ.
МОНГОЛ БӨХИЙН БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ӨНӨ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ.
