Хүдэр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ойн анги, Цагдаагийн хэсэг, Эрэн хайх аврах салбар, Хилийн 0236-р анги, Байгаль орчны албанаас хамтран "ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС СЭРГИЙЛЭХ, БАЙГАЛИЙН БАЯЛАГИЙН АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ НЬ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалт арга хэмжээнд суманд үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл, ард иргэдийг оролцуулан нийт 132 хүнд хууль эрх зүйн мэдээ мэдээлийг өгч ажиллаа.