Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ МЭДЛЭГ ЧАДВАРЫГ ОЛОН НИЙТЭД ОЛГОХ “БЭЛЭН БАЙ” СУРГАЛТ

2024-06-11

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Бэлэн бай" модуль арга хэмжээний хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газраас хамтран хэрэгжүүлж буй "Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх улаан загалмай анхан шатны хорооноос "Гамшгийн эрсдлийг бууруулах" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хөтөлбөрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Мягмарсүрэн баталж. Нийт 5 бүлэг 3 цагийн хичээлийг орлоо.  Үүнд: Засаг даргын тамгын газар, ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Спортын ордон гэсэн 5 байгууллагын нийт 20 албан хаагчийг сургалтанд хамрууллаа. Сургалтыг Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нээж үг хэлж эхлүүлэн сургалтын хөтөлбөрийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Цэцэгсайхан, ИТХ-ын ажлын албаны ажилтан М.Цэнд-Аюуш нар явууллаа. Сургалтаар: Гамшгийн тухай ерөнхий ойлголт, Газар хөдлөлт, Үеэр усны осол, хэт халууны эмгэгийн үед авах арга хэмжээ, зүрх судасны сэхээн амьдруулах, гэмтлийн үед хийх боолт сэдвүүдээр анхан шатны ойлголт мэдээлэл өгсөн. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6031
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
283 / 5%