Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 71,4 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1.КОВИД-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх сумын Онцгой комиссын мэдээлэл
2. 2020 оны мод бэлтгэлийн ажлын гүйцэтгэл, 2021 оны эхний улирлын явцын талаарх сумын Ойн анги, БОХУ-ын байцаагчийн мэдээлэл
3. Хуш модны самар түүж бэлтгэх ажлын гүйцэтгэл, хяналтын байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх сумын Ойн анги, БО-ы алба, Хилийн -р застав, Хан Хэнтийн УТХГ-ын байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нарын мэдээлэл
4. МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар, зурагт хуудас байрлуулах байршлыг тогтоох тухай
5. Хүдэр сум үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл хүсэх тухай сумын Засаг даргын саналын тухай


Дээрх асуудлуудыг хэлэлцээд мод бэлтгэх үйл ажиллагаатай холбоотой ААН-үүдийн бэлтгэж буй модны хэмжээ, гарал үүсэл олголтын талаарх мэдээллийг ил тод шуурхай мэдээлж байх, хуш модны самар түүж бэлтгэх хуулийн хугацаа дууссан тул уулнаас иргэдийг буулгах ажлыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан бөөгнөрөл үүсгэхгүй, орон нутгийн иргэдэд хүндрэл чирэгдэлгүй байдлаар зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг сумын Засаг дарга, Ойн анги, сумын болон Хан хэнтийн тусгай хамгаалалтай газрын БОУБ нарт тус тус даалгав.
Мөн "Сурталчилгааны самбар болон зурагт хуудас байршуулах байрлалыг тогтоох тухай", "Санал дэмжин уламжлах тухай" гэсэн 2 тогтоол гаргав.