Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Сумын мэдээлэл холбооны дамжуулах үндсэн сүлжээний барилгын ажилтай Засаг дарга танилцлаа.

2020-09-10

Сумын мэдээлэл холбооны дамжуулах үндсэн сүлжээний барилгын ажилтай Засаг дарга танилцлаа.
Төрийн мэдээлэл солилцооны “Хур систем”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүдэр суманд Мэдээлэл харилцаа холбооны шилэн кабелийн дамжуулах сүлжээний 70 сая төгрөгийн төсөвтэй барилга баригдаж байгаа билээ. Уг ажлын явцтай сумын Засаг дарга танилцлаа.
Харилцаа холбооны технологийн хөгжил дэвшил нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт үр ашиг авчирна гэж үзэж, дижитал шилжилтийг хэрэгжүүлэх зорилтуудыг тавьж байна. Монгол улсад бүх аймаг сумыг холбосон нийт 43,018 км шилэн кабель тавигдсан байгаа билээ.
Дижитал шилжилтийн хүрээнд хийгдэж байгаа бас нэг чухал ажил нь төрийн байгууллага хооронд албан бичгийг цахимаар солилцох платформыг хөгжүүлж байна. Төрийн албан хаагчдын тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлснээр байгууллагууд албан бичгийг цахимаар солилцох боломжтой болж, аль нэг програм хангамжийн компаниас хамааралгүй болно.
Ингэснээр төрийн үйлчилгээний нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг хангаж, мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан шуурхай үйлчилгээний төрөл, хүртээмж, чанарыг улам нэмэгдүүлэх билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%