Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Хүдэр сумын түүхэнд анхны “Аймгийн арслан” цолтон боллоо.

2020-08-12

Хүдэр сумын түүхэнд  анхны “Аймгийн арслан” цолтон боллоо
Сэлэнгэ аймгийн баяр наадмын үндэсний бөхийн  барилдаанд 8 даван түрүүлж Хүдэр сумын түүхэнд  анхны “Аймгийн арслан” цол хүртсэн Д.Төрболдын “Арслан цол”-ны  мялаалга наадам сайхан болж өнгөрлөө.  Цайллагын  хойморьт түүний гэр бүл, төрөл төрөгсөд, нутгийн зон олон нь өргөнөөр оролцож хүндэтгэл үзүүллээ. Байгууллага,  ААНэгж, Дэвжээний бөхчүүд, Уячдын холбоо, ангийн анд, найз нөхөд, нутгийн зон олон,  зочид гарын бэлгээ гардуулж талархалаа илэрхийллээ
Тэр наанаа даруухан харагддаг ч зорилго нь маш том. Зорилго том байж амжилт гаргадаг. Тиймээс түүнийг улам их амжилт үзүүлж Хүдэр нутгийн ард түмнээ дахин баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Ингээд шинэхэн арсландаа спортын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%