Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Сар бүрийн 01.15-ны өдрүүдийг архи, согтууруулах ундаа худалдаалдаггүй өдөр болголоо

2018-10-10

Сум орон нутагт нийгмийн дэг журмыг  сахиулах, ард иргэдийг амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар бүрийн 01.15-ны өдрүүдийг архи, согтууруулах ундаа худалдаалдаггүй өдөр болгон нийтэд зарлаж Засаг даргын А/154 Тоот захирамжтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулж Засаг даргын орлогчоор ахлуулан улирал тутам үзлэг шалгалтыг хийж хэвших, хяналт шалгалтын ажлын тайланг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байхыг үүрэг болгосон.  


Хяналт шалгалтын ажлыг 2 хоногийн хугацаанд зохион байгуулан ажилласан.
Хяналт шалгалтанд хүнсний дэлгүүр-9, мухлаг-1, цайны газар-1 хамрагдсан ба 
зөрчил дутагдал илэрч доор бүрд нь арга хэмжээг авч ажиллаа.

Архи, согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрийн худалдагч  нарт зөрчлийн хуулийг анхааруулан сануулж мэдэгдэл тарааж гарын үсэг зуруулсан. Архины худалдаалах зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд стикер хуудас хэвлэн нааж байрлуусан.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%