Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Хүдэр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 8-р сарын 06- ны өдөр “Төсвийн хяналтын нийтийн сонсгол” боллоо.

2018-08-06

Сэлэнгэ аймгийн Ажил олгогч эздийн холбооны санаачилгаар Монгол Улсын Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Хүдэр сумын 2018 оны төсвийн гүйцтгэлд хяналт тавих нийтийн сонсгол  анх удаа боллоо. Сонголыг сумын ИТХ-ын  Тэргүүлэгчдийн шийдвэрээр  байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулсан.

Нийтийн сонсголд 1, 2-р багийн хэсгийн ахлагчид, иргэдийн төлөөлөл, төр төсвийн байгууллагын ажиллагсад, сумын удирдлагууд зэрэг нийт 56 хүн оролцлоо. Сонсголоор Хүдэр сумын 2018 оны эхний хагас жилийн төсвийн орлого зарлагын гүйцтгэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр батлагдсан төсөл арга хэмжээ, тэдгээрийн гүйцэтгэл болон улс, аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн талаар ЗДТГ-ын санхүү албанаас мэдээлэл хийсэн.

Хүдэр сум, ИТХ-н ажлын алба.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%