Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Хүдэр сумын ИТХ-н 14 дүгээр хуралдаан хуралдав.

2018-03-02

Сумын ИТХ-н 14-р хуралдаан 03-р сарын 02-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд 17 төлөөлөгч ирж 81 ирцтэй байв. Төлөөлөгч Ц.Цэнбумаа, Б.Наранцэцэг нар чөлөөтэй, Н.Өлзийсайхан, Д.Ганзориг нар ирээгүй. Хуралдаанаар
            
1. Сумын Ойн ангийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны ажлын чиглэл тухай 
            
2. Ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөл, аж ахуйн нэгжийн гэрээг дүгнэх журам батлах тухай
            3. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох тухай
            4. "Хүдэр амжаа" ХХК-н хүсэлтийн тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар ойн сангийн гэрээг дүгнэх  журмыг баталж, тогтоол гаргалаа.
Иргэнд өмчлүүлэх газрын байршилыг тогтоох асуудлыг  буцааж, иргэдийн дунд сонсгол, хэлэлцүүлгийг дахин сайтар зохион байгуулж боломжит газрын хэмжээг нарийвчлан гаргаж дахин оруулахыг даалгаж хойшлуулав.
Хуралдаанд газрын асуудал дээр 1-р багийн ИНХ-н дарга Н.Уянга, малчин Т.Баасанбат, С.Уранчимэг нар хүсэлт гарган оролцлоо. Мөн Хүдэр амжаа" ХХК-н ойн сангийн хэсэглэл баталгаажуулах хүсэлтийг хойшлууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%