Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Хүдэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сар шинийн өмнө шилдгүүдээ шагналаа.

2018-02-15

Хүдэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Эрдэнэбат, тэргүүлэгчдийн хамт
2017 онд сурлага, спортын болон  орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн  шилдгүүдийг тодруулан хөдөлмөр зүтгэлийг үнэлж  сумын ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнав. 

- Сумын ИТХ-н Хүндэт өргөмжлөлөөр : “Дархан төмөрлөгийн үйлдвэр”, ЗДТГ-н хууль эрх зүйн мэргэжилтэн Л.Баяржавхлан
-
Сумын ИТХ-н Өргөмжлөлөөр: Ж.Туул багштай 9а ангийн хамт олон, ЕБС-н 12 ангийн сурагч Э. Мөнххүслэн
- НААҮ-ний
Тэргүүний ажилтан цол тэмдгээр ЗДТГ-н үйлчлэгч С.Дуламсүрэн
-
Онц тээвэрчинцол тэмдгээр 1-р багийн иргэн  ахмад тээвэрчин Бумбаа, ЭМТ-н жолооч Д.Батсүрэн нар шалгарлаа

Хүдэр сумын ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат сумынхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнагдсан шилдгүүдэд ИТХ-ын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%