Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын 12 дугаар хуралдаан 2018 оны 01-р сарын 10-ны өдөр боллоо.

2018-01-10

Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 20 ирж 95,2 хувийн ирцтэй хуралдсан. Төлөөлөгч Ж.Цолмон ирээгүй. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, 8 тогтоол гарсан байна. Үүнд:

  1. Сумын ИТХурал, Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрийн хэрэгжилт, үр дүн, Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны  төлөвлөгөөний тухай хэлэлцэн 1 тогтоол гарсан.
  2.  Сумын ИТХ-ын хороодын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн 4 хороо, хороо тус бүр 7 гишүүнтэй ажиллахаар тогтоолоо.
  3. 2018 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний мод түлээний хуваарийг хэлэлцэн баталсан.
  4. ИТХ-ын зарим тогтоолыг  хүчингүй болгох, өөрчлөлт оруулах тухай  асуудлыг хэлэлцэн ИТХ-ын “Төсөв хооронд шилжүүлэх тухай” 2017.05.12-ны өдрийн 30, “Аж ахуй нэгжид ойн сан эзэмшүүлэх тухай” 2017.11.08-ны өдрийн 50, 51-р тогтоолуудыг хүчингүйд тооцож, 2015.12.17-ны өдрийн “ААН-дийн ойн сангийн хэсэглэлийг баталгаажуулах тухай” 142 тоот тогтоолын хавсралтын 1 дэх мөрөнд, “Нөхөрлөлүүдэд ойн сан эзэмшүүлэх тухай” 149-р тогтоолын хавсралтын 2 дахь мөрөнд тус тус өөрчлөлт орууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%